Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНСУ-д Монгол Улсын иргэн гадны нөлөөтэй амиа алджээ

Монгол Улсын иргэн БНСУ-д гадны нөлөөтэй амиа алдсан талаар тус улсын цахим сайт мэдээллээ. Тодруулбал, БНСУ-ын Күми хот Вонпён дүүргийн түрээсийн өрөөнд гадаадын иргэн А (Монгол Улсын иргэншилтэй, 33настай,) бусдад хутгалуулж амиа алдсан байдалтай олдсон бөгөөд холбогдох байгууллагаас мөрдөн шалгах

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-д Монгол Улсын иргэн гадны нөлөөтэй амиа алджээ
БНСУ-д Монгол Улсын иргэн гадны нөлөөтэй амиа алджээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын иргэн БНСУ-д гадны нөлөөтэй амиа алдсан талаар тус улсын цахим сайт мэдээллээ. Тодруулбал, БНСУ-ын Күми хот Вонпён дүүргийн түрээсийн өрөөнд гадаадын иргэн А (Монгол Улсын иргэншилтэй, 33 настай) бусдад хутгалуулж амиа алдсан байдалтай олдсон бөгөөд холбогдох байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг эхэлсэн байна.

Энэ талаар анх дээрх түрээсийн байрны хариуцагч “Манай байрны гурван давхрын өрөөнд гадаад хүн ухаангүй, цус алдсан байдалтай байна” хэмээн цагдаагийн байгууллагад мэдүүлжээ. Тус улсын цагдаагийн алба хаагчид эл хэрэг гарсан өрөөнөөс гэмт хэрэг үйлдсэн байж мэдэх нотлох баримт хурааж авснаас гадна хохирогчтой нэг улсын иргэншилтэй 45 настай Б-г сэжиглэн хайж эхэлсэн байна.

Хуваалцах