Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНСУ, Монгол Улс цар тахалтай тэмцсэн туршлагаа солилцоно

Дэлхийн банк, БНСУ-ын Эдийн засаг Санхүүгийн Яам хамтран БНСУ болон Монгол, Малайз, Фижи, Вьетнам улсуудын Цар тахлын үеийн бэлтгэл, авсан хариу арга хэмжээний чиглэлээ дүгнэн ярилцах вебинарыг 2022 оны 4 сарын 27 өдрийн 09:00 цагт зохион байгуулах гэж байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ, Монгол Улс цар тахалтай тэмцсэн туршлагаа солилцоно
БНСУ, Монгол Улс цар тахалтай тэмцсэн туршлагаа солилцоно. Зураг: МҮОНРТ

Дэлхийн банк, БНСУ-ын Эдийн засаг Санхүүгийн Яам хамтран БНСУ болон Монгол, Малайз, Фижи, Вьетнам улсуудын Цар тахлын үеийн бэлтгэл, авсан хариу арга хэмжээний чиглэлээ дүгнэн ярилцах вебинарыг 2022 оны 4 сарын 27 өдрийн 09:00 цагт зохион байгуулах гэж байна.

Хөтөлбөрийн эхэнд БНСУ, Монгол 2 улсын цар тахлын эсрэг авсан арга хэмжээн дээр хийсэн үнэлгээний үр дүнг танилцуулна. Мөн тус 2 улсын мэргэжилтнүүд цар тахалтай тэмцсэн бодлогын бичиг баримтууд, хөл хорио, хавьтлын хяналт, вакцинжуулалтын талаар харилцан мэдээллээ солилцох юм. Олон нийт Монгол хэлний орчуулгатайгаар YouTube сувгаар үзэх боломжтой гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах