БНСУ, Япон, Италиас ирсэн иргэдийг тусгаарлана
Монгол Улс “COVID-19” халдвараас сэргийлэх зорилгоор халдвар гарсан бүс нутгаас ирсэн иргэдийг түр хугацаанд тусгаарлаж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Мэдээллийн алба

БНСУ, Япон, Италиас ирсэн иргэдийг тусгаарлана. Монгол Улс “COVID-19” халдвараас сэргийлэх зорилгоор халдвар гарсан бүс нутгаас ирсэн иргэдийг түр хугацаанд тусгаарлаж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. БНСУ, Япон болон Итали улсад коронавирус хурдацтай тархаж байна. Тиймээс эхний ээлжинд эдгээр улсаас ирсэн иргэдийг 14 хоногийн хугацаанд тусгаарлахаар шийдвэрлэж, ХӨСҮТ болон боомтуудад нэмэлтээр ор гаргасан гэж ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэллээ.
БНСУ-аас ирэх нислэгийг зогсоосонтой холбогдуулан иргэд Сөүлээс Эрхүүгээр дамжин Монгол Улсад ирэх нь нэмэгджээ. Үүнтэй холбогдуулан ОХУ-аар дамжин ирж байгаа иргэдийн мэдээллийг цуглуулж эхлээд байна.


















