Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох, ажилчин сонгон шалгаруулах тухай

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан 2018 оны 14 дэх удаагийн Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл ологох тогтолцоо (ХЭЗОТ)-ны дагуу гадаад ажилчин сонгон шалгаруулах онооны тогтолцоог дараах байдлаар хэрэгжүүлэхээр тохиролцов.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох, ажилчин сонгон шалгаруулах тухай
БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох, ажилчин сонгон шалгаруулах тухай. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан 2018 оны 14 дэх удаагийн Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл ологох тогтолцоо (ХЭЗОТ)-ны дагуу гадаад ажилчин сонгон шалгаруулах онооны тогтолцоог дараах байдлаар хэрэгжүүлэхээр тохиролцов. Онооны тогтолцоо нь тухайн хүний солонгос хэлний мэдлэгээс гадна бие махбодийн байдал (тухайлбал, нүдний өнгө ялгах чадвар, нурууны үе, гарын хуруу дутуу г.м бэрхшээл нь хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй гэж үзнэ), ур чадварын, ажил үүргийн чадвар г.м чадваруудыг нэгдсэн үнэлгээ хийх арга юм.Онооны тогтолцооны 1 дэх шалгалт буюу Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (СХТТШ) -нд хамгийн доод хязгаарын оноо (аж үйлдвэр 88 оноо) -ноос дээш оноо авсан хүмүүсээс өндөр оноо авсан дарааллаар сонгоно. Ингэхдээ төлөвлөсөн хүний тооноос 1.2 дахин их тоонд багтаан тэнцүүлж авна.СХТТШ-д тэнцсэн хүмүүсээс 2 дахь шалгалт буюу Ур чадварын шалгалт (УЧШ) авч, мэргэжлийн чадварын үнэлгээ (МЧҮ) хийн, үүний дараагаар 1, 2 дахь шалгалтын дүнг нэгтгэж өндөр оноо авсан дарааллаар сонгож авахаар төлөвлөсөн хүний тоо -нд багтааж эцсийн байдлаар шалгаруулна.2 дахь шалгалтын МЧҮ гэдэг нь тухайн хүний мэргэжлийн боловсрол, ажлын туршлага, дээд боловсрол эзэмшсэн бол тухайн бичиг баримтыг хавсаргаж өгнө гэсэн үг. 2018 оны шалгалтад ур чадварын шалгалтыг заавал авахаар болж байгаа нь онооны тогтолцооны нэг онцлог юм. Жич: Бүртгүүлэгчийн нүд өнгө ялгах чадвартай эсэхийг тогтоохын тулд бүртгэлийн байранд байрлуулсан өнгө ялгах тестийн номоор урьдчилан шалгаж үзэх ба ялгах чадвартай бол бүртгэлийг хийнэ.Санаачлагч: БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамЗохион байгуулагч: БНСУ-ын АҮХНХЭГХамтран зохион байгуулагч : Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Хуваалцах