Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар бүртгүүлсэн иргэдийн анхааралд

БНСУ-ын хөдөлмөрийн биржид 2016, 2017 онуудад ажил хайгчаар бүртгүүлсэн, ажлын санал хүлээж байгаа иргэдийн анхааралд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар бүртгүүлсэн иргэдийн анхааралд
БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар бүртгүүлсэн иргэдийн анхааралд. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай “ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-ийн хүрээнд ажиллаж байгаа билээ. 2018 оноос БНСУ-ын Гадаадын иргэн харъяатын тухай хуулийн хэрэгжилтийг хангах журмын хавсралт маягтуудад өөрчлөлтүүд орсон тухай ХХҮЕГ-ын цахим хуудаст 2018.6.6-ны өдөр мэдээлж байсан билээ. (http://hudulmur-halamj.gov.mn/news/show/id/832) Хэрэв та БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчаар 2016, 2017 онуудад нэрээ байршуулсан, ажлын санал хүлээж байгаа бол дараах нэмэлт мэдээллийг 2018.7.20-ний дотор ХХҮЕГ-т яаралтай өгнө үү. НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ БҮРТГҮҮЛЭХ АРГАЧЛАЛ:Биечлэн ирж бүртгүүлэх: ХХҮЕГ 2 давхарт 207 тоотЦахим хаягаар бүртгүүлэх: khandmaa.n@hudulmur-halamj.gov.mnНЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:Зураг : 35ммХ45мм хэмжээтэй, цагаан дэвсгэр дээр малгай өмсөөгүй цэх харсан, сүүлийн 6 сарын дотор авахуулсан 1% зураг.Гэрлэсэн эсэх тухай болон гэр бүлийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл : Гэрлэсэн эсэх, эхнэр/нөхрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл, хүүхдийн тоо. Эхнэр/нөхрийн овог нэр, төрсөн он сар өдөр, иргэншил, оршин суугаа хаяг, холбогдох утасны дугаар. Нэмэлт мэдээллийн маягтыг энд дарж авна уу.АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС

Хуваалцах