Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНСУ-ын “КТ” корпорацийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг БНСУ-ын “КТ” корпорацийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын “КТ” корпорацийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
БНСУ-ын “КТ” корпорацийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг БНСУ-ын “КТ” корпорацийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон БНСУ-ын "КТ" корпораци хооронд 2023 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулсан. "Санамж бичиг"-ийн хүрээнд Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлэх зөвлөх үйлчилгээ авахаар харилцан тохиролцсоны дагуу эхлэх уулзалтыг 2 тал зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг БНСУ-ын "КТ" корпорацийн “С” түвшний Зөвлөх үйлчилгээ хариуцсан Захирал Хатагтай И Ми Хи-д Монгол Улсыг зорин ирж, цахим шилжилтийн чиглэлээр хийгдэх Зөвлөх үйлчилгээний ажилд өндөр ач холбогдол өгч байгаад талархал илэрхийлээд, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс тус асуудлаар онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.

“КТ” корпорацийн “С” түвшний Зөвлөх үйлчилгээ харицусан захирал И Ми Хи-гийн зүгээс Монгол Улсын цахим шилжилтийн явцыг бүсийн бусад орнуудтай харьцуулвал илүү өндөр хурдаар хөгжиж байгааг онцлоод, цаашид энэ хурдыг эрчимжүүлэх чиглэлд үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлж дэвшил авч ирэхдээ итгэлтэй байгаагаа хэлсэн юм.

Эх сурвалж: ЦХХХЯ

Хуваалцах