Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНСУ-ын Кёнсаннамду мужийн төлөөлөгчидтэй уулзлаа

Эрүүл мэндийн яам, БНСУ-тай эрүүл мэндийн салбарт эрхтэн шилжүүлэн суулгах, сургалт солилцоо, анагаах ухааны шинэ технологи нэвтрүүлэх зэрэг чиглэлүүдээр хамтран ажилладаг.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын Кёнсаннамду мужийн төлөөлөгчидтэй уулзлаа
БНСУ-ын Кёнсаннамду мужийн төлөөлөгчидтэй уулзлаа. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн яам, БНСУ-тай эрүүл мэндийн салбарт эрхтэн шилжүүлэн суулгах, сургалт солилцоо, анагаах ухааны шинэ технологи нэвтрүүлэх зэрэг чиглэлүүдээр хамтран ажилладаг.

Энэ хүрээнд өнөөдөр сайд Д.Сарангэрэл Кёнсаннамду мужийн эрүүл мэндийн салбарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатараас Бусан хот руу шууд нислэг хийдэг болсонтой холбогдуулан Бусан руу эмнэлгийн шугамаар зорчих монгол иргэдийн тоо нэмэгдэж.

Тиймээс хоёр хотын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тус мужийн томоохон эмнэлгүүдийг танилцуулах, оношлогоо, эмчилгээний шинэ технологи, ноу хауг нэвтрүүлж, нутагшуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтойгоо байгаа Кёнсаннамду мужийн төлөөлөгчид сайдад уламжиллаа.

Хуваалцах