Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

БНСУ-ын Пусан хотын орлогч дарга Пак Жэ Мин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн БНСУ-ын Пусан хотын орлогч дарга Пак Жэ Мин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын Пусан хотын орлогч дарга Пак Жэ Мин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
БНСУ-ын Пусан хотын орлогч дарга Пак Жэ Мин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн БНСУ-ын Пусан хотын орлогч дарга Пак Жэ Мин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хамтын ажиллагаа, аялал жуулчлалын салбар, иргэд харилцан зорчих болон харьяат, цагаачлалын албад хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцсон юм.



Уулзалтад Пусан хотын Эрүүл мэндийн газрын дарга Ём Дун Соб, Пусан хотын Олон улсын хамтын ажиллгааны хэлтсийн Хотын брэнд хэлтсийн дарга Хуан Ён Ха, Пусан хотын Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн И Чон Жун, Пусан хотын Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн И Хён Жин болон Монгол Улсаас Пусан хотод суугаа Консулын газрын III нарийн бичгийн дарга Ч.Алтансүх болон Гадаадын иргэн, харьяатын газрын Боомт, орон нутгийн хэлтсийн дарга Л.Батсүх, Эрх зүй, гадаадын харилцааны хэлтсийн дарга Ч.Тулгацоодол, Эрх зүй, гадаадын харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ганбат нар оролцлоо.

Хуваалцах