Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНСУ-ын санхүүгийн зохицуулагч байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

БНСУ-д ажиллаж байгаа Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн тус улсын Санхүүгийн үйлчилгээний хорооны дэд дарга, ноён Ким Ёнбим, Санхүүгийн хяналт шалгалтын байгууллагын захирагч Чой Хэюнгсик нартай уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын санхүүгийн зохицуулагч байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
БНСУ-ын санхүүгийн зохицуулагч байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Зураг: МҮОНРТ

БНСУ-д ажиллаж байгаа Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн тус улсын Санхүүгийн үйлчилгээний хорооны дэд дарга, ноён Ким Ёнбим, Санхүүгийн хяналт шалгалтын байгууллагын захирагч Чой Хэюнгсик нартай уулзлаа.Санхүүгийн үйлчилгээний хороо бодлогын зохицуулалтыг төлөвлөж, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй, хамтын удирдлага бүхий байгууллага юм. Санхүүгийн зохицуулах хороо тус хороотой 2010 оноос хил дамнасан хяналт шалгалтын чиглэлээр хамтарч ажиллах, мэдээлэл солилцох санамж бичиг байгуулан ажиллаж буй бөгөөд дарга С.Даваасүрэн энэ хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх санал тавьлаа. Ноён Ким Ёнбим санхүүгийн салбарын зохицуулалтын бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар харилцан туршлага солилцож ажиллах нь зүйтэйг онцлов.Харин Санхүүгийн хяналт шалгалтын байгууллага нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хураамжаар санхүүждэг, гүйцэтгэх байгууллага юм. Хороо тус байгууллагатай техникийн хамтын ажиллагаа эхлүүлэхээр тохиролцож, энэ хүрээнд хяналт, зохицуулалтын чадавхийг бэхжүүлэх, санхүүгийн зөвлөх, системийн шинжээч нарыг ажиллуулах, хүний нөөцийн болон техник тоног төхөөрөмжийн чадамжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах юм.Ноён Чой Хэюнгсик, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх үүднээс дээрх хөтөлбөрийн хүрээнд зөвхөн Монгол Улсын санхүүгийн зохицуулагч байгууллагад зориулсан тусгай хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх саналтай байгаагаа хэллээ. Иж бүрэн гэж болох энэхүү техникийн хамтын ажиллагаа тус байгууллагаас хэрэгжүүлдэг “Санхүүгийн хяналт зохицуулалтын түншлэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд амжилттай хэрэгжиж, бодит үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа Хорооны дарга С.Даваасүрэн илэрхийлэв.

Хуваалцах