БНСУ-ын Сөүл хотноо гурван ихэр монгол хүү мэндэллээ
Энэ сарын 19-ний өдөр БНСУ-ын Сөүл хотын нэгэн эмнэлэгт Б.Баасанжаргал, Ц.Мөнгөнтуяа нарын гэр бүлд гурван ихэр хүү мэндэлсэн байна.
ГХ
Гадаад харилцааны яам
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Энэ сарын 19-ний өдөр БНСУ-ын Сөүл хотын нэгэн эмнэлэгт Б.Баасанжаргал, Ц.Мөнгөнтуяа нарын гэр бүлд гурван ихэр хүү мэндэлсэн байна. Өчигдөр Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд бүртгэл хийж төрсний гэрчилгээг нь олгожээ.
ЭСЯ-ны зүгээс Б.Баасанжаргалын гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн байна.
Хуваалцах


















