БНСУ-ын Тэгү хотын соёлын холбоодын гишүүд Архангай аймагт айлчлав
БНСУ-ын Тэгү хот дахь Солонгосын Ерөнхийлөгчийн төлөөлөгч, Монгол-Солонгосын нийгэмлэгийн тэргүүн Сангдэ Нам /Sangdea Nam/-аар ахлуулсан
Мэдээллийн алба

БНСУ-ын Тэгү хот дахь Солонгосын Ерөнхийлөгчийн төлөөлөгч, Монгол-Солонгосын нийгэмлэгийн тэргүүн Сангдэ Нам /Sangdea Nam/-аар ахлуулсан Тэгү хотын соёл урлагийн болон гэрэл зургийн холбоодын тэргүүн, гишүүд Архангай аймагт ажлын айлчлал хийж, аймгийн Засаг даргатай уулзлаа.
Мөн Тэгү хотод үйл ажиллагаа явуулдаг хог боловсруулах "Worldro" компанийн захирал Жеонгаб Лий /Jeonggab Lee/ ирсэн байлаа. Тэд аялал жуулчлал болоод хог боловсруулах үйлдвэрийн талаар ярилцаж, саналаа солилцсон. Солонгосчуудын зүгээс Тэгү хотод Архангай аймгийг сурталчлах төвийг байгуулж болох тухай санал хэллээ.
Мөн хоёр орны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой ирэх 2020 оны 12 дугаар сард тохионо. Энэ үеэр Монголд, ялангуяа Архангай аймагт авсан гэрэл зургуудаар том үзэсгэлэн гаргах гээд бэлтгэл ажилдаа орсныг дуулгасан юм. Архангай аймгийн Засаг дарга гэрэл зурагчид, уран бүтээлчдийн үзэсгэлэнг БНСУ-д гаргах тал дээр хамтарч ажиллах боломжтой гэв.
Эх сурвалж: Архангай аймгийн ЗДТГ


















