Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНСУ-ын цагдаа хүүхэд нь эндсэн монгол эмэгтэйг баривчилжээ

БНСУ-ын цагдаа нар ариун цэврийн өрөөнд хүүхдээ төрүүлээд орхиж явснаас болж, хүүхэд нь нас барсан байх магадлалтай Монгол эмэгтэйг баривчилжээ. Тодруулбал, Сөүлийн Ганбуг цагдаагийн газраас нярай хүүхдээ асран хамгаалаагүй орхиж явсан хэрэгт Монгол Улсын иргэн 24 настай А гэх эмэгтэйг сэжиглэж, бар

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын цагдаа хүүхэд нь эндсэн монгол эмэгтэйг баривчилжээ
БНСУ-ын цагдаа хүүхэд нь эндсэн монгол эмэгтэйг баривчилжээ. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын цагдаа нар ариун цэврийн өрөөнд хүүхдээ төрүүлээд орхиж явснаас болж, хүүхэд нь нас барсан байх магадлалтай Монгол эмэгтэйг баривчилжээ.

Тодруулбал, Сөүлийн Ганбуг цагдаагийн газраас нярай хүүхдээ асран хамгаалаагүй орхиж явсан хэрэгт Монгол Улсын иргэн 24 настай А гэх эмэгтэйг сэжиглэж, баривчилжээ. Улмаар эл хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн гэдгээ өчигдөр мэдэгдлээ.

Тус Цагдаагийн газраас мэдээлж буйгаар Монгол Улсын иргэн А нь өнгөрсөн аравдугаар сард Сөүл хотын Ганбугт өөрийн оршин суугаа байрныхаа ариун цэврийн өрөөнд хүүхдээ төрүүлээд хоёр цаг гаруй хугацаанд тоогоогүй орхисон. Энэ үйлдэл нь нярайг үхэлд хүргэсэн байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж.

Тус улсын хууль хяналтын байгууллагаас А-гийн төрсөн эцгийн өгсөн мэдээллийн дагуу хэргийн газар луу очиж, А-г баривчилсан байна. Харин А нь цагдаад өгсөн мэдүүлэгтээ “Хүүхдийнх нь эцэг Монгол руу яваад харилцаагаа тасалсан” гэж хэлжээ.

Түүнчлэн Монгол Улсын иргэн А-гийн визний хугацаа дууссан учир тус улсад хууль бусаар оршин сууж байгаа юм байна.

Хуваалцах