Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНТУ-ын Элчин сайд ГХЯ-д талархал илэрхийлэв

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзав.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНТУ-ын Элчин сайд ГХЯ-д талархал илэрхийлэв
БНТУ-ын Элчин сайд ГХЯ-д талархал илэрхийлэв. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзав.Уулзалтын үеэр Элчин сайд З.Атеш Бүгд Найрамдах Турк Улсын зүүн өмнөд бүс нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн гамшгийн хүнд цаг үед Монгол Улсаас хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэхэд чухал үүрэгтэй оролцсон Гадаад харилцааны яаманд талархал илэрхийлж Батламж гардуулав.Тэрбээр мөн эрчимтэй өрнөж буй манай хоёр улсын иж бүрэн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэхийн төлөө ажиллахаа онцолж, Монгол Улсаас туркийн төр, засаг, ард түмэнд үзүүлсэн тусламж, дэмжлэгийг байнга дурсах болно гэдгээ илэрхийлэв.

Хуваалцах