Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БОАЖЯ: Дорноговь аймгийн салбар байгууллагын албан хаагчидтай уулзлаа

Орон нутагт ажиллаж буй албан томилолт Дорноговь аймагт үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БОАЖЯ: Дорноговь аймгийн салбар байгууллагын албан хаагчидтай уулзлаа
БОАЖЯ: Дорноговь аймгийн салбар байгууллагын албан хаагчидтай уулзлаа. Зураг: МҮОНРТ

Орон нутагт ажиллаж буй албан томилолт Дорноговь аймагт үргэлжилж байна.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дорноговь аймгийн хувьд 4 зорилт 28 арга хэмжээг аймгийн ИТХ-аас баталсан. Хөдөлгөөний хүрээнд 526544 мод тарьсан байна.

Мандах, Хатанбулаг сумдад БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр 17 га талбайд 22450 ширхэг заг мод тарьсан.

2023 онд нийт 400000 мод тарих зорилт тавин ажиллаж байгаа. Мод тарих үндэсний өдрөөр 44700 ширхэг мод тарьсан. 33000 хайлаасыг Өмнөговь аймгийн ойн ангиас худалдан авч байгаа.

Говийн бүсэд тохирох Заг, Сухай, Жигд, Хайлаас зэрэг унаган ургамлыг ургуулах нь зөв гэсэн бодлогын хүрээнд ажиллаж байна.

Тус аймагт цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж 98.4 га, ойн зурвас 84.7 га, Мод үржүүлгийн газар 33.2 га, ойжуулалтад 25 га газрыг гаргасан.Эх сурвалж: БОАЖЯ

Хуваалцах