БОАЖЯ: Он гарснаас хойш өнөөдрийн байдлаар нийт 107.877 жуулчин иржээ
Энэ оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар нийт 107.877 жуулчин ирсэн байна. Энэ нь эхний улирлын зорилтоо давуул
Мэдээллийн алба

Энэ оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар нийт 107.877 жуулчин ирсэн байна. Энэ нь эхний улирлын зорилтоо давуулан биелүүлсэн үзүүлэлт юм гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
Жуулчдыг зорин ирж буй улсаар нь үзвэл:
ОХУ-аас 62,000 (57.4%)
БНХАУ-аас 19,663 (18.2%)
БНСУ-аас 7,966 (7.3%) гэх мэт.
Нийт ирсэн жуулчны 80.7 хувь нь визгүй орноос, 3.1 хувь нь түр чөлөөлсөн орноос ирсэн бол 21.5 хувь нь визтэй орноос иржээ.



















