Бод малын төлтэй холбоотой нэршил
Доктор, профессор Дийзгарын Баттогтохтой “Бод малын төлтэй холбоотой нэршил” сэдвээр ярилцана.
Мэдээллийн алба

Монголын радиогийн “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг.
Доктор, профессор Дийзгарын Баттогтохтой “Бод малын төлтэй холбоотой нэршил” сэдвээр ярилцана.
“Хөх дурсгал” буланд: Эртний бичгийн мэргэдийн тухай цувралаар: эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатарын судалгаанаас “Монголын гүн ухаантан, утга зохиолын онолч, буддын утга зохиолын сонгодог боловсролтон Агван-Иштүвдэн”-ийн тухай сонсгоно.
“Хэлц үг” буланд: ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн доктор Санжпэрлээгийн Энхжаргал оролцож “өттэй тэмээ шиг” хэмээх хэлц үгийн утга тайлбарлана.
“Мартагдсан монгол үг” буланд: МУИС-ийн багш, доктор, профессор Агвааны Пүрэвжанцан оролцож ”аадмаг, аармаг, авааль, агууч” зэрэг үгийн утга тайлбарлана.
“Орчуулж болох үг” буланд: “варени, вариант, варьете, вена” зэрэг үгийн утга тайлбарлана.
Mongolian National Radio · Бод малын төлтэй холбоотой нэршил


















