Бодьгал саарал чонын эд, эрхтэнг худалдан авсан, худалдсан зөрчлийн шалган шийдвэрлэлээ
“Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Нийслэлийн ногоон бүс, алслагдсан дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэл, ан агнуурын чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байна.
Мэдээллийн алба

Хяналт шалгалтын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд шалгагдаж, харъяаллын дагуу захиргааны шийтгэл оногдуулахаар шилжүүлэн ирүүлсэн иргэн Э.Б-т холбогдох /Амьтны тухай хууль тогтоомж зөрчиж, гарал үүслийн тодорхойлолтгүйгээр 7 бодгаль саарал чонын эд, эрхтэнг худалдан авсан, худалдсан гэх/ зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгууль, нөхөн төлбөрийг 0141657 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж ажиллалаа.