Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Бог малын мялзан өвчний вакциныг хүлээн авлаа

Мал эмнэлгийн ерөнхий газраас бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг шууд худалдан авах ажиллагааг зохион байгуулан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бог малын мялзан өвчний вакциныг хүлээн авлаа
Бог малын мялзан өвчний вакциныг хүлээн авлаа. Зураг: МҮОНРТ

Мал эмнэлгийн ерөнхий газраас бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг шууд худалдан авах ажиллагааг зохион байгуулан Иордан Улсын Жордан Био үйлдвэрлэлийн төв (JOVAC)-тэй хамтран ажиллах гэрээг байгуулсан. Үүний хүрээнд бог малын мялзан өвчний яаралтай дархлаажуулалтад шаардлагатай 20 сая тун хуурай вакциныг ажлын хэсэг хүлээж авч УМЭАЦТЛ-ийн хөргүүрт байршууллаа.

Улсын хэмжээнд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт 2023 оны дөрөвдүгээр сарын 15-наас эхэлсэн бөгөөд үүний дараа бог малын мялзан өвчний дархлаажуулалтын ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Бог малын мялзан өвчний улмаас өнөөдрийн байдлаар 3 аймгийн 6 суманд 6 голомтод хорио цээртэй, 3 аймгийн 8 сумын 10 голомтонд хязгаарлалтын дэглэм хэрэгжиж байна.

Нийт 2621 толгой мал өвчилж, 1000 толгой мал хорогдож, 1169 толгой мал шинж тэмдэг арилсан, тусгаарлалтад 475 толгой мал байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах