Богд хааны ордон музей Сайн дурын ажилтны хөтөлбөр зарлалаа
Монгол Улсын түүх соёлоо судлан мэдэж, соёлын өвийг хайрлан хамгаалах хүсэлтэй мөн музейд ажиллаж үзэх сонирхолтой хүмүүсийг Богд хааны ордон музейгээс Сайн дурын ажилтны хөтөлбөрт хамрагдахыг урилаа.
Мэдээллийн алба

Тус хөтөлбөрт хамрагдсанаар Монгол Улсын тусгай хамгаалалтын газар болох Богд хааны ордон музейтэй дотно танилцах төдийгүй түүх соёлоо танин мэдэх, хосгүй нандин өвийг хайрлан хамгаалах, сурталчлан таниулахад өөрийн биеэр оролцох юм байна.
Та энэхүү хөтөлбөрийг сонирхож байвал https://forms.gle/NRGRQmGEE5iAF8DV6 холбоосоор орж анкет бөглөөрэй.