Богд ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богд ууланд түймэр гарсан дуудлага өчигдөр 19:13 цагт НОБГ-т ирсэн байна.
Мэдээллийн алба

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богд ууланд түймэр гарсан дуудлага өчигдөр 19:13 цагт НОБГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах анги, Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж 20:25 цагт түймрийг бүрэн унтраалаа.
Ой, хээрийн түймрийн нэн аюултай үе эхэлж байгаа тул онцгой сонор сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.



















