Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Богдхан уулын дархан цаазат газрын газар ашиглалтын байдал цаашид авах арга хэмжээ" олон талт уулзалт хэлэлцүүлэг маргааш болно

"Богдхан уулын дархан цаазат газрын газар ашиглалтын байдал цаашид авах арга хэмжээ" олон талт уулзалт хэлэлцүүлэг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Богдхан уулын дархан цаазат газрын газар ашиглалтын байдал цаашид авах арга хэмжээ" олон талт уулзалт хэлэлцүүлэг маргааш болно
"Богдхан уулын дархан цаазат газрын газар ашиглалтын байдал цаашид авах арга хэмжээ" олон талт уулзалт хэлэлцүүлэг маргааш болно. Зураг: МҮОНРТ

"Богдхан уулын дархан цаазат газрын газар ашиглалтын байдал цаашид авах арга хэмжээ" олон талт уулзалт хэлэлцүүлэг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болно.

Хэлэлцүүлэг доорх сэдвийн дор өрнөнө:

-Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олгож буй байдал, түүнтэй холбоотой зөрчлүүд, цаашид авах арга хэмжээний тухай;

-Богдхан уулын дархан цаазат газарт барилга, байгууламж барих зөвшөөрөл олгож буй байдал, хууль зүйн үндэслэл, цаашид авах арга хэмжээний тухай;

-Богдхан уулын дархан цаазат газарт үүсэж буй зөрчил, авсан арга хэмжээ;

-Богдхан уулын дархан цаазат газарт газар ашиглагч нарын газын төлбөр төлөлтийн байдал, тулгамдаж буй асуудал;

Хан-Уул дүүргийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгчдийн санал гэсэн сэдвийн хүрээнд БОАЖЯ, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хан-Уул, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Татварын хэлтэс, ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар зэрэг төр, иргэний төлөөллөөс бүрдсэн 50 гаруй албан хаагч, иргэн оролцох юм.

Уг хэлэлцүүлэг иргэд, олон нийтэд нээлттэй явах ба хүрэлцэн ирж, өөрсдийн байр суурь, саналаа хэлэхийг хүсье. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй болно.Эх сурвалж: БОАЖЯ

Хуваалцах