Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Богинын тээврийг шороон замаар хийлгэж, ачаа эргэлтийг нэмэгдүүлнэ

Нүүрс тээвэрлэлтийн явцтай холбоотой арга хэмжээг орон нутгийн түвшинд зохион байгуулахаар Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяраар ахлуулсан ажлын хэсэг "Цагаан хад"-нд хуралдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Богинын тээврийг шороон замаар хийлгэж, ачаа эргэлтийг нэмэгдүүлнэ
Богинын тээврийг шороон замаар хийлгэж, ачаа эргэлтийг нэмэгдүүлнэ. Зураг: МҮОНРТ

Нүүрс тээвэрлэлтийн явцтай холбоотой арга хэмжээг орон нутгийн түвшинд зохион байгуулахаар Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяраар ахлуулсан ажлын хэсэг "Цагаан хад"-нд хуралдлаа.



Урт богинын тээвэрт шилжсэнээр оочер багассан хэдий ч гаалийн хяналтын бүсүүдийн үйл ажиллагаа, байгаль орчны холбогдох хууль дүрмийг хэрхэн мөрдөж байгаад хяналт тавих шаардлагатай байгаа юм. Түүнчлэнурт богинын тээвэрт шилжсэнтэй холбоотойгоор Цагаан хадаас Гашуун сухайт боомт хүртэлх богинын тээвэрлэлтийг шороон замаар гүйцэтгүүлэхийг зөвшөөрсөн аймгийн Засаг даргын А/07 тоот захирамжийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.



Богинын тээвэрлэлтийг хийх шороон замын арчлалт, хамгаалалтыг “Таван толгой”, “Эрдэнэс таван толгой”, “Энержи ресурс” компаниуд хариуцан ажиллахаар хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Шороон замаар тээвэрлэлт хийснээр нүүрс тээврийн ачаа, эргэлт сайжирч, экспортлох нүүрсний хэмжээ нэмэгдэх ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Ханбогд сумын ЗДТГ

Хуваалцах