"Боловсрол, эцэг эхийн оролцоо, суралцах суурь чадвар” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны асуулга боловсруулах ажлын хүрээнд зохион байгуулж буй ээлжит хэлэлцүүлгийг "Боловсрол, эцэг эхийн оролцоо, суралцах суурь чадвар” сэдвээр зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны асуулга боловсруулах ажлын хүрээнд зохион байгуулж буй ээлжит хэлэлцүүлгийг "Боловсрол, эцэг эхийн оролцоо, суралцах суурь чадвар” сэдвээр зохион байгууллаа.

Судалгаагаар хүн амын эзэмшсэн боловсрол, 5-17 насны хүүхдийн хувьд суралцахад эцэг эхийн оролцоо хэр байгаа болон тухайн насны хүүхдийн хувьд суралцах суурь чадвартай холбоотой мэдээллүүдийг цуглуулах юм. Эдгээр мэдээллийг цуглуулснаар боловсролын хүртээмж, бага, суурь боловсролд хамрагдах насны хүүхдийн хувьд эцэг, эхийн оролцоог хангах зэрэг асуудлаар бодлого, хөтөлбөр боловсруулах мэдээллийг бий болгох юм.

Хэлэлцүүлэгт Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл, МУИС, Боловсролын хүрээлэн, ҮСХ-ны холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо


















