Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Боловсролын чанарын үнэлгээний судалгааг зохион байгууллаа

Бага, суурь бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилт, сурлагын амжилтад нөлөөлж буй хүчин зүйлсийг илрүүлэн тогтоох зорилготой Боловсролын чанарын үнэлгээний судалгааг улсын хэмжээнд зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боловсролын чанарын үнэлгээний судалгааг зохион байгууллаа
Боловсролын чанарын үнэлгээний судалгааг зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Бага, суурь бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилт, сурлагын амжилтад нөлөөлж буй хүчин зүйлсийг илрүүлэн тогтоох зорилготой Боловсролын чанарын үнэлгээний судалгааг улсын хэмжээнд зохион байгууллаа.

Боловсролын чанарын үнэлгээний судалгаа авах сургуулиудыг RESEARCH RANDOMIZER програмыг ашиглан түүвэрлэн сонгож 5, 9, 12-р анги тус бүрт улсын хэмжээний нийт сурагчийн 10 орчим хувийг хамруулдаг.

Энэ жил тус судалгаанд 21 аймаг, есөн дүүргийн нийт 127 сургуулийн 45 мянган суралцагч, тэдгээрийн эцэг, эх хамрагдсан байна.

Хуваалцах