Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Боловсролын мэдээллийн технологийн төв “Ай-Корь” компанитай хамтран ажиллана

Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын Мэдээллийн Технологийн Төв БНСУ дахь албан ёсны түнш Ай-Корь компанитай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боловсролын мэдээллийн технологийн төв “Ай-Корь” компанитай хамтран ажиллана
Боловсролын мэдээллийн технологийн төв “Ай-Корь” компанитай хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын Мэдээллийн Технологийн Төв БНСУ дахь албан ёсны түнш Ай-Корь компанитай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус санамж бичиг нь БШУЯ-наас хэрэгжүүлж буй боловсролын салбарын цахим шилжилтийн бодлогын хүрээнд Google компанийн Үүлэн үйлчилгээнд суурилсан Флекс Хром үйлдлийн систем бүхий Хромбүүк компьютер, Google ажлын орчныг монголын ерөнхий боловсролын салбарт нэвтрүүлэхэд талууд хамтран ажиллах тохиролцоо юм.

Энэхүү тохиролцооны хүрээнд БНСУ дахь албан ёсны түнш Ай-Корь компанийн зүгээс Google компанийн санхүүжилтээр Google ажлын орчин болон Хром үйлдлийн системийн талаарх сургалтыг Монгол улсын ерөнхий боловсролын сургуулиудад зохион байгуулахад хамтран ажиллахаас гадна Гүүглийн Хромбүүкийг Монгол улсын ерөнхий боловсролын сургуулиудад хямдралтай үнээр нийлүүлнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Хуваалцах