Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Боловсролын сайд Л.Энх-Амгалан НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа

Үүний зэрэгцээ ирэх 10-р сард Боловсролын яамнаас зохион байгуулах “Global Education Forum”-д хамтран ажиллахаар тохиролцлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боловсролын сайд Л.Энх-Амгалан НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа
Боловсролын сайд Л.Энх-Амгалан НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзан, салбарын 6 шинэчлэлийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр НҮБ-ын Суурин зохицуулагч “Бид хүүхдийг боловсрол руу биш, боловсролыг хүүхдэд хүргэх ёстой” хэмээн онцлон тэмдэглээд, НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-тай хамтран хэрэгжүүлж буй “Багийн бага сургууль” зэрэг алслагдсан бүсийн сурагчдад чанартай боловсрол олгох сайн туршлагуудыг сайшаасан юм.

Талууд багшийн чадавхыг дээшлүүлэх, сурагч бүрийг компьютероор хангаж, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгах шийдлүүдийн талаар мөн хэлэлцэв.

Үүний зэрэгцээ ирэх 10-р сард Боловсролын яамнаас зохион байгуулах “Global Education Forum”-д хамтран ажиллахаар тохиролцлоо.

Хуваалцах