Боловсролын салбар төсвөө үр дүнтэй зарцуулж чадахгүй байна гэв
Манай улс боловсролын салбарт төсөвлөсөн мөнгөө үр дүнтэй зарцуулж чадахгүй байна. Энэ нь сургалтын чанарыг сайжруулахад тушаа болж байгааг хэллээ.
Мэдээллийн алба

Манай улс боловсролын салбарт төсөвлөсөн мөнгөө үр дүнтэй зарцуулж чадахгүй байна. Энэ нь сургалтын чанарыг сайжруулахад тушаа болж байгааг хэллээ. Учир нь сургуулиудад хичээл явуулах сургалтын бааз, материаллаг орчин бүрдээгүй. Мөн сургууль, цэцэрлэг хүүхдүүдэд хангалттай бус байна. Тиймээс төсөвлөсөн мөнгийг үр дүнтэй зарцуулах хэрэгтэйг "Боловсрол эвсэл" ТББ-ын тэргүүн н.Тунгалаг ярьж байна.
Боловсролын салбарт төсөвлөж байгаа мөнгийг үр дүнтэй зарцуулахад хэрхэн анхаарч байна вэ? Түүнчлэн одоогийн санхүүжилтийг нэмэх боломжтой юу? Энэ асуудлын хүрээнд бэлтгэсэн сурвалжлагыг өнөөдөр 18 цагт МҮОНР-ийн “Тусгал” мэдээллийн шууд хөтөлбөрөөр хүлээн авч сонсоорой.
Мэдээллийг "Хурд" агентлагийн сэтгүүлч Т.Батчимэг бэлтгэжээ.


















