Боловсролын салбарт шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг Дэлхийн банк илэрхийллээ
Боловсол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Дэлхийн банкны Хүний хөгжлийн хөтөлбөрийн удирдагч Руслан Емцовыг хүлээн авч уулзав.
Мэдээллийн алба

Боловсол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Дэлхийн банкны Хүний хөгжлийн хөтөлбөрийн удирдагч Руслан Емцовыг хүлээн авч уулзав.“Боловсролын чанарын шинэчлэл” төсөл нь Дэлхийн банкны санхүүжилтээр 2015 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хугацаа 2022.12.31-нд дуусна. Үүнтэй холбогдуулан дараа, дараачийн төслүүдэд хамтран ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд хүслээ. Үүнд:-Боловсролын чанарын шинэчлэл” төслийн амжилтыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах зорилгоор суурь боловсрол буюу 6-9 дүгээр ангийн түвшинд шинэ төсөл хэрэгжүүлэх-Дэлхийн банк болон "Education Outcome Fund”-тай хамтран хэрэгжүүлдэг үр дүнд суурилсан санхүүжилтийн механизмийг ашиглан бага насны буюу 0-5 настай хүүхдийн цогц хөгжлийг дэмжих, бага насны хүүхдийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр шинэ төсөл хэрэгжүүлэх санал тавив.
Дэлхийн банкны зүгээс 5 чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
-Ковидын өмнө болон дараах хичээл хоцрогдлын асуудлыг шийдэх замаар боловсролын чанарыг дээшлүүлэх,-Ерөнхий боловсролын тогтолцоонд мэргэжлийн боловсролыг оруулж интеграцчлал бий болгох, дээд боловсрол болон технологи, ШУ-ны салбартай хэрхэн уялдуулах талаар судлах,-Бага насны хүүхдийн хөгжлийн хөтөлбөр-Бага насны хүүхдийн сурлагын ахиц ямар байгааг оношилдог стандарт арга зүйг ашиглан бага, дунд ангийн сурагчдын сурлагын хоцрогдлыг эрт оношилох,-Салбар дундын чадавхийг бэхжүүлэх, дижитал хэрэглээний чадавхийг бэхжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэйгээ Дэлхийн банкны холбогдох албан тушаалтан илэрхийллээ гэж БШУЯ-наас мэдээллээ.


















