Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Боловсролын салбарын тойм шинжилгээний урьдчилсан тайлангийн талаар санал солилцлоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан ЮНЕСКО -н Боловсролын бодлогын газрын мэргэжилтэн К.Холмс, “Лийдс” их сургуулийн профессор Кэролайн Сюзан Дайер болон бусад төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боловсролын салбарын тойм шинжилгээний урьдчилсан тайлангийн талаар санал солилцлоо
Боловсролын салбарын тойм шинжилгээний урьдчилсан тайлангийн талаар санал солилцлоо. Зураг: МҮОНРТ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан ЮНЕСКО -н Боловсролын бодлогын газрын мэргэжилтэн К.Холмс, “Лийдс” их сургуулийн профессор Кэролайн Сюзан Дайер болон бусад төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа.

2018 оны 4 дүгээр сараас эхлэн ЮНЕСКО нь Монгол Улсын Боловсролын бодлогын тойм шинжилгээг гүйцэтгэж байгаа юм. Энэхүү ажлын хүрээнд Боловсролын хүрээлэнг шаардлагатай мэдээллээ хүргүүлснийг үндэслэн Монгол Улсын Боловсролын салбарын тойм шинжилгээний урьдчилсан тайланг яаманд ирүүлээд байна.

Энэхүү тойм шинжилгээг боловсруулсан ЮНЕСКО-н төлөөлөгчид Монгол Улсад 2019 оны 9 сарын 23-27ний өдрүүдэд ажиллаж урьдчилсан тайлан болон тайланд тусгагдсан зөвлөмжүүдийн талаар холбогдох салбарын төлөөлөлтэй уулзан санал солилцож цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан байна. Энэ тухайгаа Төрийн нарийн бичгийн даргад танилцууллаа.

Хуваалцах