Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Боловсролын сэтгэл зүйчдийг чадваржуулах сургалтад 64 сэтгэл зүйч хамрагдаж байна

“Боловсролын сэтгэл зүйч”-ийн чадваржуулах богино хугацааны сургалтыг 2021-2022 оны хичээлийн жилд ажилласан сэтгэл зүйчдэд явуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боловсролын сэтгэл зүйчдийг чадваржуулах сургалтад 64 сэтгэл зүйч хамрагдаж байна
Боловсролын сэтгэл зүйчдийг чадваржуулах сургалтад 64 сэтгэл зүйч хамрагдаж байна. Зураг: МҮОНРТ

“Боловсролын сэтгэл зүйч”-ийн чадваржуулах богино хугацааны сургалтыг 2021-2022 оны хичээлийн жилд ажилласан сэтгэл зүйчдэд явуулж байна. Эдгээр сэтгэл зүйчдийн ажилд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж нэгдсэн тайланд тусгасан хэрэгцээ, шаардлагыг үндэслэн, шинэчилсэн хөтөлбөрийн дагуу энэхүү сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад анхны мэргэшүүлэх сургалтын сертификаттай 18 аймаг, 7 дүүргийн 64 сэтгэл зүйч хамрагдаж байна.

Боловсролын сэтгэл зүйчийн хичээлийн жилийн ажлын үр дүнд бий болсон сайн туршлага, мэдээлэл солилцох, практик дасгал ажлуудын хүрээнд жишээ, бодит байдлыг хэлэлцэх зэргээр практик ур чадварт суурилж байгаагаараа энэ удаагийн сургалт онцлог юм гэж БШУЯ-наас мэдээллээ.

Хуваалцах