Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Боловсролын сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх 5 дахь удаагийн сургалт боллоо

2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд ажиллах хүсэлтээ 85 сэтгэл зүйч ирүүлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боловсролын сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх 5 дахь удаагийн сургалт боллоо
Боловсролын сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх 5 дахь удаагийн сургалт боллоо. Зураг: МҮОНРТ

2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд ажиллах хүсэлтээ 85 сэтгэл зүйч ирүүлсэн.Тэднээс хоёр үе шаттай сонгон шалгаруулалтын дараа 40 сэтгэл зүйч сонгогдож "Боловсролын сэтгэл зүйч"-ийн мэргэшүүлэх 45 хоногийн сургалтад хамрагдлаа. Энэ бол тав дахь удаагийн сургалт юм.

Сургалтаар 14 хоног ерөнхий боловсролын сургуульд дадлага хийж, танхимаар:- Боловсролын сэтгэл судлалын үндэс- Сэтгэл судлалын судалгааны арга зүй- Хүүхдийн сэтгэцийн оношилгоо- Сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ- Сэтгэл зүйн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа- Нөлөөллийн үйл ажиллагаа- Хяналт шинжилгээ- Үнэлгээ гэсэн модуль хичээлүүдийг практикт ашиглах арга зүйг эзэмшлээ.

Мөн 2023-2024 оны хичээлийн жилд сэтгэл зүйч ажиллуулах сургуулиудын хүсэлтийг энэ өдрүүдэд хүлээн авч байна.Эх сурвалж: БШУЯ

Хуваалцах