Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Боловсролын тасалдалгүй байдлыг хангах зорилтот ажлыг эхлүүллээ

Дэлхийн Зөн ОУБ-аас "COVID-19"-ийн тархалтын эсрэг үйл ажиллагаанд зориулан “Теле хичээл” үзэх боломжгүй байгаа хүүхдүүдэд чиглэсэн “Хүмүүнлэгийн хариу арга хэмжээ”-г санаачлан,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боловсролын тасалдалгүй байдлыг хангах зорилтот ажлыг эхлүүллээ
Боловсролын тасалдалгүй байдлыг хангах зорилтот ажлыг эхлүүллээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн Зөн ОУБ-аас "COVID-19"-ийн тархалтын эсрэг үйл ажиллагаанд зориулан “Теле хичээл” үзэх боломжгүй байгаа хүүхдүүдэд чиглэсэн “Хүмүүнлэгийн хариу арга хэмжээ”-г санаачлан, зохион байгуулж байгаа юм. Энэхүү ажлын хүрээнд нийтдээ 1’000 электрон төхөөрөмж бүрдүүлэхийг зорин ажилласан бөгөөд хамгийн анхны хандивлагчаар "Мобиком Корпораци" ХХК хамтран ажиллалаа.

"Мобиком Корпораци" ХХК-иас хандивласан 48 сая төгрөгийн өртөг бүхий 71 ширхэг ухаалаг гар утсыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн болон албаны хүмүүст гардууллаа. БСШУСЯ-ны зүгээс цугларсан электрон төхөөрөмжүүдэд 1-12-р ангийн “Теле хичээл”-ийг суулгаж, үүний дараа Дэлхийн Зөн ОУБ-ынхан хэрэгцээ шаардлагатай газарт нь хүргэн ажиллах аж.

“Теле хичээл” суулгасан электрон төхөөрөмжүүдийг аймаг сумдын ЕБС-ийн номын санд харьяалуулан өгснөөр хүүхэд багачууд маань өөрсдийн сургуулийн номын сангаасаа төхөөрөмжүүдээ авч, хичээлээ үзэх боломжтой. Энэ нь гагцхүү "COVID-19"-ийн үеэр хязгаарлагдахгүй ба зуд, үер ус, байгалийн гамшгийн үед ч боловсролын тасалдалгүй байдлыг хангахад ихээхэн нөлөө үзүүлнэ хэмээн санаачлагчид үзэж байна.

БСШУСЯ-наас гаргасан судалгаагаар 35’956 хүүхэд алслагдмал газар байгаа бөгөөд дотуур байранд амьдардаг сурагчид хөл хорионы үеэр хөдөө орон нутаг руу гэртээ харьж, улмаар интернэтгүй орчинд байгаа учир “Теле хичээл”-ээ үзэх боломжгүй байдаг. Тиймээс энэхүү ажлын үр дүнд тэдгээр хүүхдүүдийн боловсролын тасалдалгүй байдлыг бүрэн хангаж чадах юм. Уулзалтын үеэр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн хэлсэн үгэндээ “...Мобиком болон Дэлхийн Зөн 2 байгууллага нь манай салбарын үйл ажиллагааг ямагт дэмждэгийн дээр нэг удаагийн дэмжлэг тусламжаар зогсохгүй эхлүүлсэн, санаачилсан ажилдаа тууштай байдагт нь талархдаг. Цаашид ч хамтдаа хүүхэд багачуудынхаа сурах, амьдрах, хүмүүжих таатай орчныг улам илүү төгөлдөржүүлэхийн төлөө хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна...” гэв.

Эх сурвалж: БСШУСЯ

Хуваалцах