Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Боом өвчний сэжигтэй бүсэд мэргэжлийн байгууллагын төлөөлөл ажиллалаа

Дорнод аймгийн Булган сумын Хашаат гэдэг газар нутаглаж буй Хэрлэн сумын хоёрдугаар багийн малчин Э-ийн суурьт гарсан боом өвчний голомтод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан мэргэжлийн баг ажиллалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боом өвчний сэжигтэй бүсэд мэргэжлийн байгууллагын төлөөлөл ажиллалаа
Боом өвчний сэжигтэй бүсэд мэргэжлийн байгууллагын төлөөлөл ажиллалаа. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Булган сумын Хашаат гэдэг газар нутаглаж буй Хэрлэн сумын хоёрдугаар багийн малчин Э-ийн суурьт гарсан боом өвчний голомтод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан мэргэжлийн баг ажиллалаа.

Хүн эмнэлэг, мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын албаны мэргэжлийн баг өвчин гарсан голомтод байгаа зургаан өрхийн хашаа саравч, гэр, тэнд байгаа хүмүүст эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийж, голомтод бүс болон сэжигтэй бүсийг тогтоох, хяналтын пост, анхааруулах самбар байрлуулах газрыг сонгох зэрэг ажлуудыг хийлээ.

Мөн Хэрлэн сумын Мал эмнэлэгээс хийгдсэн үхсэн малын сэг зэм устгасан байдал, ариутгах хашаа саравчны нөхцөл байдлыг газар дээр нь тогтоолоо. Одоогоор өвчний голомтод зургаан өрхийн 1.5-55 насны 21 иргэн 3000 гаруй мал байгаа бөгөөд малыг вакцинжуулж дууссан байна. Голомтод ажилласан ажлын хэсэг голомтод болон сэжигтэй бүсэд байгаа зургаан өрхийн гэр, өвөлжөө хаваржааны 13 хашаа саравч, мал үхсэн газар орныг ариутгах ажлыг нэн яаралтай эхлүүлэх, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум явдаг замын хэсэгт байнгын пост гаргах, Цагдаа болон Онцгой байдлын алба хаагчдаар хүч нэмэгдүүлж явуулын эргүүл гаргах, байнгын постонд анхан шатны тусламж үзүүлэх иж бүрдэл, хамгаалалтын хувцасны нөөц бүрдүүлэх, хорио цээрийн бүсийг тойруулж тэмдэгжүүлэх зэрэг ажлуудыг хийх шаардлагатай байгаа гэж үзэн аймгийн Онцгой комиссын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр боллоо.

Б.Отгонбавуу

Хуваалцах