Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Боомт, орон нутаг дахь газрын 40 гаруй албан хаагч мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа

Гадаадын иргэн, харьяатын газрын зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэг, стратеги шинэчлэгдсэнтэй холбогдуулан орон нутаг дахь газрын албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг 2017 оны 4 дүгээр сарын 17-ноос 06 дугаар сарын 17-ны хооронд Тамгын газар, Боомт орон нутгийн хэлтэс болон Мэдээллийн технологийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боомт, орон нутаг дахь газрын 40 гаруй албан хаагч мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа
Боомт, орон нутаг дахь газрын 40 гаруй албан хаагч мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа. Зураг: МҮОНРТ

Гадаадын иргэн, харьяатын газрын зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэг, стратеги шинэчлэгдсэнтэй холбогдуулан орон нутаг дахь газрын албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг 2017 оны 4 дүгээр сарын 17-ноос 06 дугаар сарын 17-ны хооронд Тамгын газар, Боомт орон нутгийн хэлтэс болон Мэдээллийн технологийн хэлтэс хамтран амжилттай зохион байгууллаа.



Сургалтад Буянт –Ухаа дахь газар, Дорноговь аймаг дахь газар, Хойд бүс дэх газар, Зүүн бүс дэх газар, Өмнөд бүс дэх газар, Баруун бүс дэх газрын нийт 40 гаруй албан хаагч 4 ээлжээр хамрагдсан бөгөөд дөрөвдүгээр ээлжийн сургалтад хамрагдсан албан хаагчид мэргэшсэн албан хаагчийн Сертификатаа өнөөдөр гардлаа.

Сургалтаар албан хаагчдын онолын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, ажлын үр дүнг сайжруулах чиглэлээрх танхимын сургалт, лекцээс гадна үндсэн чиг үүргийн газруудад ажиллуулж, ISM систем дээр ажиллах, хяналт шалгалтаар явж холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, виз, визийн зөвшөөрөл олгох, үйлчлүүлэгчидтэй харилцах зэрэг практик үйл ажиллагааг түлхүү явуулснаараа ихээхэн ач холбогдолтой болсон юм.



Сертификатыг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, Тамгын газрын дарга М.Төрбат нар гардууллаа. Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн “Хугацаа богино хэдий ч үр дүн сайтай сургалт болж өндөрлөлөө. Энэ ондоо багтаагаад албан хаагчдынхаа 70-80 хувийг уг мэргэшүүлэх сургалтад хамруулна” хэмээн онцлов.

Дараагийн ээлжийн сургалт ирэх намар буюу 10 дугаар сараас үргэлжлэн явагдах юм байна.

Эх сурвалж: ГИХГ

Хуваалцах