Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Боомтын нэвтрэх хурдыг нэмэгдүүллээ

Мөн машины хүндийн жинг хэмжих, жолооч болон машины талаарх мэдээллийг электрон самбарт уншуулах, замын хоригийг автоматаар гүйцэтгэх боломжтой болжээ. Тус ажилд хоёр сая гаруй юань зарцуулагдсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боомтын нэвтрэх хурдыг нэмэгдүүллээ
Боомтын нэвтрэх хурдыг нэмэгдүүллээ. Зураг: МҮОНРТ

Хөх хотын гаалийн газрын санхүүжилтээр Ганц модны хилийн боомтын хяналт удирдлагын системийг бүрэн автоматжууллаа. Ажлын үр дүнд Монголоос Хятад руу экспортлодог нүүрсийг дамжин өнгөрүүлдэг тус боомтын нэвтрэх хурд нэмэгджээ. Мөн машины хүндийн жинг хэмжих, жолооч болон машины талаарх мэдээллийг электрон самбарт уншуулах, замын хоригийг автоматаар гүйцэтгэх боломжтой болжээ. Тус ажилд хоёр сая гаруй юань зарцуулагдсан байна.

Хуваалцах