Бороо орж, ихэнх нутгаар сэрүүвтэр байна.
Өнөөдөр зарим газраар бороо орж, ихэнх нутгаар сэрүүвтэр байна.
Мэдээллийн алба

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зарим газраар бороо орж, ихэнх нутгаар сэрүүвтэр байна.
2016 оны зургаадугаар сарын 05-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Солигдмол үүлтэй. Зарим газраар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 18-20 хэм дулаан байна.
2016 оны зургаадугаар сарын 06-наас зургаадугаар сарын 10-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
6-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 7-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун болон төвийн нутгаар, 9-нд төв, зүүн зүгийн нутгаар бороо орно. Салхи 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд зарим газраар, 9-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 8-нд баруун, төвийн нутгийн хойд хэсгээр, 9-нд төв, зүүн зүгийн нутгаар сэрүүхэн байна.


















