Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бороо үргэлжлэн орох тул аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна

Орон сууцны хорооллын граж, В1 давхарын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бороо үргэлжлэн орох тул аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна
Бороо үргэлжлэн орох тул аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр усархаг бороо үргэлжлэн орохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Иймд:-Цаг агаарын сэрэмжлүүлэг, мэдээ, мэдээллийг хүлээн авч, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмжийг дагаж мөрдөх-Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах-Гэр, байшин, хашаа, саравчаа үерийн усны зам, голын голдрил, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татам, өндөр хүчдэлийн ойролцоо барихгүй байх-Орон сууцны хорооллын граж, В1 давхарын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах-Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих-Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмөөс 200 м-ээс дотогш тоглуулахгүй, ойртуулахгүй байх-Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх-Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.Эх сурвалж: Нийслэлийн онцгой байдлын газар

Хуваалцах