Борооны тогтоол усыг соруулж эхэллээ
Энэ сарын 28-ны өглөөний 08:00 цагаас эхлэн Нийслэлийн Хот тохижилтын газраас борооны тогтоол усыг соруулах ажлыг өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулж эхэллээ. Учир нь бороо үргэлжлэн орж байгаа энэ өдрүүдэд зам дээр их хэмжээний ус тогтож явган зорчигч болон автомашин замын хөдөлгөөнд оролцоход онц
Мэдээллийн алба

Энэ сарын 28-ны өглөөний 08:00 цагаас эхлэн Нийслэлийн Хот тохижилтын газраас борооны тогтоол усыг соруулах ажлыг өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулж эхэллээ. Учир нь бороо үргэлжлэн орж байгаа энэ өдрүүдэд зам дээр их хэмжээний ус тогтож явган зорчигч болон автомашин замын хөдөлгөөнд оролцоход онцгой хүндрэл учруулаад байгаа юм. Одоогоор Зам цэвэрлэгээний албаны 8 машин Энхтайваны өргөн чөлөө, Олимпийн гудамж, Бага тойруу, Их тойруу зэрэг замуудын борооны тогтоол усыг соруулж эхлээд байна.


















