Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

БРИКС-ийн уулзалт дэлхийн эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэлээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БРИКС, Евразийн эдийн засгийн холбоо, ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын төр, засгийн тэргүүн нарын хамтарсан уулзалтад оролцож, үг хэлэв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БРИКС-ийн уулзалт дэлхийн эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэлээ
БРИКС-ийн уулзалт дэлхийн эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэлээ. Зураг: МҮОНРТ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БРИКС, Евразийн эдийн засгийн холбоо, ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын төр, засгийн тэргүүн нарын хамтарсан уулзалтад оролцож, үг хэлэв. Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг таван орны төрийн тэргүүн нарын оролцсон тус уулзалт нь анх удаа ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаантай зэрэг зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Бүс нутаг төдийгүй олон улсын аюулгүй байдал, тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулахуйц улсуудын төрийн тэргүүн нар хамтран чуулж байгаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд чухал түлхэц үзүүлнэ гэж Монголын тал үзэж байгаагаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ дурдав. Монгол Улс Евроазийн бүс нутгийн хөгжлийн интеграцид идэвхтэй оролцогч улсын хувьд тус уулзалтад оролцов.

Хуваалцах