Бруцеллёз өвчний халдвар дамжих зам
Бруцеллёз нь бүх төрлийн мал амьтад хүнийг цочмог архаг явцтайгаар өвчлүүлэн дэлүү элэг, үе мөч, нөхөн үржихүйн эрхтэн зэргийг эмгэгшүүлдэг халдварт өвчин юм.
Мэдээллийн алба

Бруцеллёз нь бүх төрлийн мал амьтад хүнийг цочмог архаг явцтайгаар өвчлүүлэн дэлүү элэг, үе мөч, нөхөн үржихүйн эрхтэн зэргийг эмгэгшүүлдэг халдварт өвчин юм.
Халдвар дамжих зам нь
1.Хавьтал ахуйн
2.Хоол боловсруулах замаар тус тус дамжина.
Бруцеллёзын халдварын эх булаг нь өвчтэй мал, амьтан бөгөөд өвчин үүсгэгч нь бруцеллёз өвчтэй болон уг өвчний үүсгэгч нян тээгч амьтад, тэднээс авч хэрэглэсэн хагас, дутуу боловсруулсан сүү, цагаан идээ нойтон арьс, шир байдаг. Заримдаа ангийн гаралтай түүхий эдээс халдварлах нь бий.
Мал, амьтан хүний биед шууд хавьтал гэмтсэн арьс салст болон хоол боловсруулах замаар орж халдварлаж өвчин цаашид тархах үндэс болдог.
Мэдээ бэлтгэсэн:Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Алтанзул


















