Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр Сөүл хот дахь Монгол сургуульд ажиллалаа

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр Сөүл хот дахь Монгол сургуульд ажиллалаа
БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр Сөүл хот дахь Монгол сургуульд ажиллалаа. Зураг: МҮОНРТ

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллаж байна.

Айлчлалын эхний өдөр Сөүл хот дахь Монгол хувийн сургуулиар зочлон, үйл ажиллагаатай нь танилцан, сургуулийн багш, ажилтнуудтай уулзаж, санал солилцлоо.

Тус сургуулийг БНСУ-ын иргэн Юү Хэ Гынь 1999 онд 8 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа анх эхлүүлж байсан. 2014-2015 оны хичээлийн жил хүртэл бага, суурь боловсрол олгож байсан бол 2014-2015 оны хичээлийн жилээс бүрэн дунд боловсрол олгож эхэлсэн.

2016 онд 12 дугаар ангийн анхны төгсөлт болсон ба өнөөдрийг хүртэл нийт 130 сурагч 12 дугаар анги төгссөн. 2022-2023 оны хичээлийн жилд захирал, дэд захирал, сургалтын албаны дарга, нийгмийн ажилтан, номын санч, санхүү, аж ахуйн ажилтан, үндсэн 24 багш /монгол багш-15, солонгос багш-9/, цагийн багш 8 /монгол багш-2, солонгос багш-6/, 330 сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Хуваалцах