Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БШУ-ын сайд Техник технологийн коллежид ажиллаж байна

Манай улс шиг эрс тэс уур амьсгалтай, дулааны улиралдаа багтааж бүтээн байгуулалтын ажлаа өрнүүлдэг орны хувьд зуныг үр бүтээлтэй өнгөрүүлэх нь нэн чухал. Тиймээс энэ саруудад мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагад суралцагчид дадлагажих нөхцөл б

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БШУ-ын сайд Техник технологийн коллежид ажиллаж байна
БШУ-ын сайд Техник технологийн коллежид ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Манай улс шиг эрс тэс уур амьсгалтай, дулааны улиралдаа багтааж бүтээн байгуулалтын ажлаа өрнүүлдэг орны хувьд зуныг үр бүтээлтэй өнгөрүүлэх нь нэн чухал. Тиймээс энэ саруудад мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагад суралцагчид дадлагажих нөхцөл боломжийг бүрдүүлэх нь чухал юм.

Техник технологийн коллеж болон дээд сургуулийн оюутнууд дадлагад гарахаас өмнө зөөлөн ур чадварын богино хэмжээний сургалтад хамрагддаг. Мэргэжлийн ур чадвараас гадна багаар ажиллах, цаг баримтлах, бусадтай харилцах, бүтээлч хандлагатай байх зэрэг чадваруудыг энэ сургалтаар олгодог байна.

Бусад сургуулиуд ч энэ жишгээр дадлага бүрийн өмнө зөөлөн ур чадварын сургалтад оюутнуудаа хамруулах нь чухал гэж сургуулийн удирдлагууд хэлж байна.Эх сурвалж: БШУЯ

Хуваалцах