Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

БШУЯ: Гүйцэтгэгч компаниуд санаачилгатай ажиллавал төр бүхий л талаар дэмжихэд бэлэн

Сүхбаатар дүүргийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд 4 сургуулийн 1477 суралцагч 3 ээлжээр хичээллэх эрсдэлтэй байна. Өргөтгөсөн ажлын хэсэг өнөөдөр тус дүүрэгт ажиллах үеэрээ сургууль тус бүрээр асуудлыг хэлэлцэж шийдэл гаргалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БШУЯ: Гүйцэтгэгч компаниуд санаачилгатай ажиллавал төр бүхий л талаар дэмжихэд бэлэн
БШУЯ: Гүйцэтгэгч компаниуд санаачилгатай ажиллавал төр бүхий л талаар дэмжихэд бэлэн. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд 4 сургуулийн 1477 суралцагч 3 ээлжээр хичээллэх эрсдэлтэй байна. Өргөтгөсөн ажлын хэсэг өнөөдөр тус дүүрэгт ажиллах үеэрээ сургууль тус бүрээр асуудлыг хэлэлцэж шийдэл гаргалаа.

Ингээд:

- 31, 71 дүгээр сургууль болон 12 дугаар хороонд баригдаж буй 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг энэ онд багтаан дуусгах,

- 13 дугаар хороонд баригдаж буй 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын бохир зайлуулах шугамыг яаралтай шийдвэрлэх,

- “Агар дүнз” ХХК, “Мана- Гал” ХХК-иудтай байгуулсан гэрээг цуцлах хүртэлх арга хэмжээ авах,

- 149 дүгээр цэцэрлэгийн барилгын ажлын гэгээвчний төсвийг судалж, шийдвэрлэхээр боллоо гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Хуваалцах