Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БШУЯ: “Хамтдаа уншицгаая” төслийг хэрэгжүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйниг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БШУЯ: “Хамтдаа уншицгаая” төслийг хэрэгжүүлнэ
БШУЯ: “Хамтдаа уншицгаая” төслийг хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйниг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр төслийг “Хамтдаа уншицгаая” төслийг цаашид төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдтэй хамтран өргөн хүрээнд хэрэгжүүлэх саналыг салбарын сайд хэллээ.

“Хамтдаа уншицгаая” төсөл нь номыг бага насны хүүхдийн хөгжилд хувь нэмэр оруулах чухал хэрэгсэл болгон ашиглахад туслах зорилготой. Ялангуяа эцэг эх, асран хамгаалагчдад бага насны (0-5 насны) хүүхэдтэйгээ хамт ном унших дадлыг хэвшүүлэхэд чиглэж байна.

Төслийн үндсэн зорилго нь ном уншиж өгөх аргыг ашиглах, бага ангийн хүүхдүүдийн бичиг үсэг, тоо бодох чадварыг сайжруулах юм.

Төсөл нь дараах дөрвөн зорилттой:

- Монгол хэл дээрх хүүхдийн номын хүртээмжийг нэмэгдүүлэх,

- Эцэг эх, асран хамгаалагч, багш нарын бага насны хүүхэдтэй хамт ном уншихын ач холбогдлын талаарх ойлголтыг төлөвшүүлэх,

- Уншлагын үр дүнтэй арга техникийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эмзэг бүлгийн хүүхдүүдэд хүртээмжтэй байдлыг бий болгох,

- Хүүхэдтэйгээ хамт ном уншихыг чухалчлах бодлогын өөрчлөлтийг дэмжих юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Хуваалцах