Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа БНСУ-ын Хөдөлмөрийн сайдтай уулзлаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдаж буй АСЕМ-ын орнуудын Боловсролын сайд нарын VI чуулга уулзалтад оролцож байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа БНСУ-ын Хөдөлмөрийн сайдтай уулзлаа
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа БНСУ-ын Хөдөлмөрийн сайдтай уулзлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдаж буй АСЕМ-ын орнуудын Боловсролын сайд нарын VI чуулга уулзалтад оролцож байна.

Тэрбээр БНСУ-ын Хөдөлмөрийн сайд Ким Ён Жү-тай өчигдөр албан ёсны уулзалт хийлээ. Энэ үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүх шатанд өргөжин хөгжиж байгааг онцлоод хөдөлмөр эрхлэлтийн асуудалд онцгойлон анхаарал хандуулах шаардлага тулгарч байгаа талаар ярилцсан байна. Засгийн газар хоорондын гэрээгээр болон албан бусаар нийт 30гаруй мянган монгол иргэн одоогоор тус улсад ажиллаж, амьдарч байна.

Дээрх иргэдэд хууль эрхзүйн дэмжлэг хэрхэн үзүүлэх боломжийн тухай талууд санал солилцжээ. Мөн Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүчний квотыг өсгөх талаар харилцан судалгаа хийх боломжийн тухай талууд байр сууриа илэрхийлсэн байна. Дашрамд дурдахад, БНСУ гадаадын 16 орноос ажиллах хүчин авдаг аж.

Хуваалцах