БСШУС-ын сайдаар Ё.Баатарбилэг томилогдлоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.02.02/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар БСШУС-ын сайдаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг томилох асуудлыг хэлэлцээд, санал хураахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 91.5 хувь нь дэмжсэнээр БСШУС-ын сайдаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг томилогдлоо.
Мэдээллийн алба

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1991 онд Цэцэрлэг хотын 8 жилийн дунд сургууль
- 1993 онд Цэцэрлэг хотын 2-р дунд сургууль
- 2002 онд МУИС-ийн нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр бакалавр зэрэгтэй
- 2004 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2002-2009 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах
- 2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх
- 2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга
- 2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2017 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
- 2019 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд
ШАГНАЛ
- 2009 онд Алтан гадас одон
- 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
- 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль