Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бугат сумын тахийн талд байрлах тахийн сүрэг 200 тоо толгойд хүрчээ

Говь-Алтай аймгийн Бугат сумын тахийн талд байрлах тахийн сүрэг 200 тоо толгойд хүрчээ. Энэ хавар 50 гүү унагална. Тахийн сүрэг хээр талд идээшлэн, эх орныхоо дархан цаазат газар эрх дураараа өсөж, үржсээр өдгөө

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бугат сумын тахийн талд байрлах тахийн сүрэг 200 тоо толгойд хүрчээ
Бугат сумын тахийн талд байрлах тахийн сүрэг 200 тоо толгойд хүрчээ. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн Бугат сумын тахийн талд байрлах тахийн сүрэг 200 тоо толгойд хүрчээ. Энэ хавар 50 гүү унагална. Тахийн сүрэг хээр талд идээшлэн, эх орныхоо дархан цаазат газар эрх дураараа өсөж, үржсээр өдгөө 200 тоо толгойд хүрчээ. Бугат сумын Тахийн тал буюу Их Говийн дархан цаазат газрын Б хэсэгт орших тахийн сүрэг эд хүйтний өдрүүдийг ямар ч гарзгүйгээр эсэн мэнд идээшлэн давж урин хавартай золгожээ. Тэртээ 1992 оны 6 дугаар сарын 5-нд Говь-Алтай аймгийн Тахийн талд "ХристианОсвальдын сан"-гийн дэмжлэгээр, Монголын засгийн газар, тахь нутагшуулах үндэсний комисс зохион байгуулж анх таван тахийг Европоос авч ирсэн түүхтэй. Өдгөө тахийн сүрэг өсөж үржсээр онгон дагшин байгальдаа дасан зохицсоор байна. Бид тахийн сүргийн хаваржилтын талаар тодрууллаа.

Дэлхий нийтээрээ говийн гайхамшигт - 6 хэмээн нэрлэгдэх амьтдын тоонд тахийн сүрэг багтдаг. Тэгвэл энэ амьтны өвс тэжээлийг биотехникийн арга хэмжээ авч ажиллан бэлтгэжээ.Эдгээр амьтдын бэлчээрлэх даацыг тусгай хамгаалалтад авсан ч хөдөөгийн малчид отроор орж идээшилдэг. Иймээс орон нутгийн зүгээс эдгээр амьтдад аль болох анхаарал тавин ажиллаж байгааг онцоллоо.

Хуваалцах