Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Суреш Бабутай уулзав

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва, Орон тооны гишүүн Н.Бямбадорж нар өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг ноён Суреш Бабутай албан уулзалт зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Суреш Бабутай уулзав
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Суреш Бабутай уулзав. Зураг: МҮОНРТ

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва, Орон тооны гишүүн Н.Бямбадорж нар өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг ноён Суреш Бабутай албан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар хоёр тал цаашдаа Монгол Улсад шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлаар хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллах талаар харилцан санал солилцлоо.

Мөн Элчин сайд эрхэмсэг ноён Суреш Бабу нь Энэтхэгийн Засгийн газрын Техник-Эдийн засаг Хамтын ажиллагаа (ITEC)-ны тэтгэлэгт ШӨХТГ-ын улсын байцаагч нарыг тогтмол хамруулах, цаашид ШӨХТГ болон БНЭУ-ын Монополийн эсрэг, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүхий л талын дэмжлэг, туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэн байна.

Хуваалцах