Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзлаа
Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн Гишүүнчлэл, бүртгэлийн хэлтсийн менежер Б.Гантөмөр тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лаура Боттатай уулзалт хийв.
Мэдээллийн алба

Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн Гишүүнчлэл, бүртгэлийн хэлтсийн менежер Б.Гантөмөр тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лаура Боттатай уулзалт хийв.
Уулзалтаар Итали улсын ноолуурын худалдан авагчдыг дотоодын үйлдвэр, хоршоодтой холбох ажлыг зохион байгуулахад хамтарч ажиллах, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг биржүүдтэй холбох, тус биржүүдэд туршлага судлах боломжийн талаар хэлэлцэв.
Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лаура Ботта нь цаашид Хөдөө аж ахуйн биржийг дэмжин хамтарч ажиллахаа илэрхийлэв гэж Хөдөө Аж Ахуйн Бирж ТӨХХК-иас мэдээллээ.


















