Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Збигнев Рау Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 2022 оны дарга З.Рау энэ оны 6 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Збигнев Рау Монгол Улсад хүрэлцэн ирлээ
Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Збигнев Рау Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 2022 оны дарга З.Рау энэ оны 6 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Түүнийг Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Бойко болон албаны бусад хүн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтав.

Хуваалцах